2019-03-13 12:531min02

Булш тонодог этгээдүүдийг иргэдийн мэдээллийн мөрөөр барьжээ

bulsh tonoh

Эртний булш, түүх дурсгалын үнэт зүйлс тонон дээрэмддэг бүлэг этгээдүүдийг Архангай аймгийн цагдаагийн хэлтэст саатуулсан байна. Тус аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт булш ухаж, эд зүйлсийг нь тонож байгаа талаар иргэд аймгийн Цагдаагийн байгууллагад мэдээлэл ирүүлсний мөрөөр энэ сарын 11-ний өдөр шуурхай шалгаж, гэмт этгээдүүдийг баривчилжээ.

Эх сурвалжийн хэлснээр тухайн газар өнгөрсөн жил мөн булш ухах явдал гарч байсан гэнэ.

Архангай аймгийн Цагдаагийн хэлтэс дээрх хэрэгт холбогдуулан дөрвөн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.