АТГ-ын мөрдөх алба Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сайд нарыг дуудан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан үйл явдлын талаар тайлбар тодруулга авч эхэлжээ. Тайлбарыг үйлдвэрийн ОХУ-ын мэдлийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” компанид шилжүүлэх асуудлыг шийдсэн Засгийн газрын хуралдаанд суусан сайд нараас авч байгаа сурагтай.
Засгийн газар энэ асуудлыг 2016 оны зургадугаар сарын 9 болон 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн байдаг. Тухайн өдрүүдийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар, сайд М.Энхсайхан, Сангийн сайд Б.Болор, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Г.Баярсайхан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Зам тээврийн Д.Зоригт, Эрүүл мэндийн С.Ламбаа нар оролцож байжээ.
Эдгээр хүмүүсээс одоогийн байдлаар М.Энхсайхан, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, С.Ламбаа, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг өгөөд байна гэж ЦЕГ-ын эх сурвалж мэдээлэв.
2 comments
зиоо зо сайхан гэмгүй царайтай нөхдүүд байна !!!
Женк огийн Бурмаа авгай хүртэл энэ ХУЙВАЛДААНД оролцсон байна шүү дээ!!! Энэ авгай одоо Эрдэнэс ТТ компанийн ТУЗ-д Женкийн шахаагаар орсон. Тэнд бас нэг хуйвалдаан хийгээд явж байгаа юм байна л даа!!!!!