Хэнтий нутгийнхны итгэлийг өвөртлөн УИХ-д төр барилцаж яваа нэгэн бол ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ. Парламентад анх удаа нэр дэвшин сонгогдсон тэрээр АНУ-ын Харвардын Их Сургуульд Төрийн удирдлагын сургуульд магистр хамгаалсан боловсролтой нэгэн.
МАНАН бүлэглэл, шударга бусын хонгил гээд манай улсын төрийн томчуулын тоглоом гэгдэж болох зүйлтэй удаан хугацаанд тэмцэлдсэн тэрээр хожим хойно ЗГХЭГ-ын даргын суудалд очсон билээ. МАНАН бүлэглэлийн эсрэг тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг суудлаас нь татахын тулд нэр бүхий дөрвөн гишүүнтэй нийлж тэмцэл өрнүүлж хоёр ч удаа жагсаал цуглаан хийсэн.
МАНАН дэглэмийг нураана үгүй хийнэ гэж эхний удаад М.Энхболд -ыг суудлаас нь авсан түүний тэмцэл үүгээр дуусаагүй ээ.
Түүний дараагийн тэмцэл Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг барьж авсанаар эхэлсэн. МАНАН-д орооцолдсон Хууль хяналтын байгууллага, АТГ,Шүүх зэргийн даргыг солих явдал юм.
Түүнийг ЗГХЭГ-ын даргын суудлыг МАНАН дэглэмийн эсрэг хийсэн тэмцлийнхээ төлөөх албан тушаалын шагналаа авлаа гэж хардах хүмүүс цөөнгүй бий. УИХ-ын нэгдсэн хуралдаанаар түүнийг ЗГХЭГ-ын даргад дэмжих санал хураалт явуулахад 88.1 хувийн дэмжлэг авч ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлаа гүйцэтгэж яваа түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг дурдвал.
- Жилийн орлого – 286’297’000 төгрөг
- Орон сууц – 1 /206’346’000/ төгрөг
- Тээврийн хэрэгсэл – Toyota Highlander
- Мал аж ахуй – Хонь-80 Ямаа – 110 Хурдан удмын адуу – 5 Үхэр – 50 Адуу-10
- Үнэт эдлэл – 52’500’000 төгрөг
- Хадгаламж – 104’185’000 төгрөг
- Хөрөнгө оруулалт – Херо Студи ХХК, Хүлэг Контент ХХК
Эх сурвалж: Сэрүүлэг
2 comments
Яаанаа! Энэ их мөнгөө попорч байж олдог байх даа!
Оюу толгой bye bye Rio Tinto-д. Одоо Эрдэнэт ГОК bye bye Стандарт банкинд болчих гээд байна даа.