Г.Энэрэл Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж анхдагч боллоо

Америкийн Нэгдсэн улсын Лас-Вегас хотод 2019 оны хүндийн өргөлтийн өсвөр үеийн ДАШТ амжилттай явагдаж байна.Тус тэмцээнд эх орноо төлөөлөн эмэгтэйчүүдийн 71кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр /105 кг/ ХҮРЭЛ медаль хүртлээ. Баянгол дүүргийн Ганзам 20-р сургуулийн сурагч Г.Энэрэлийн энэхүү амжилт нь Хүндийн өргөлтийн түүхэнд өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан АНХНЫ медаль болж байгаагаараа ОНЦЛОГ юм.

БИД НЭГ БАГ

Ч.Амартүвшин

One thought on “Г.Энэрэл Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж анхдагч боллоо

  1. Ундрахболд 2019-03-13 19:47 at 19:47

    Гомбосүрэнгийн Энэрэлдээ баяр хүргэе! Чи шинэ түүхийг бүтээж чадлаа.

    Хариулах

Ундрахболд-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн