АНУ-ын үлдсэн дипломатуудын Венесуэлийн нутаг дэвсгэрт байх хугацааг дахин сунгахгүй байх шийдвэрийг өчигдөр Венесуэлийн Засгийн газар гаргажээ. Үлдсэн дипломатууд шөнийн 00 цагаас хойш 72 цагийн дотор Венесуэлийн хилээр гарсан байх ёстой гэж энэ шийдвэрт туссан байна.
Венесуэль АНУ-ын дипломатууд тус улсын энх тайван, бүрэн эрх, тогтвортой байдалд эрсдэл учруулж байна гэж үзэж байгаагаа ч илэрхийлжээ.
Венесуэлийн захиргаа АНУ-тай дипломат харилцаагаа тасалмагцаа харилцан ашиг сонирхлын төлөөлөгчдийн газар байгуулах зэрэг асуудлаар хэлэлцээ хийхээс татгалзсан. Үүнээс гадна хоёр тал бие биенээ эрх тэгш харилцан хүндэтгэсэн нөхцөлд АНУ-тай дахин яриа хэлцлээ хийж болно гэдгээ тус улс мэдэгдээд байгаа юм.