Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны охин дүү Ким Ё Жон тус улсын парламентын гишүүн болжээ. Өчигдөр тус улсад Ардын дээд хурлын 14 дүгээр хуралдаан буюу парламентын сонгууль болсон юм. Уг сонгуулиар Хойд Солонгосын хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг Ким Ё Жон сонгогдсон тухай Солонгосын Төв цахилгаан мэдээллийн агентлаг өнөөдөр мэдээлжээ.
Ардын дээд хурлын гишүүдийн сонгуулийн ирц 99,99 хувьтай байсан аж. сонгогчид тойрогтоо бүртгэлтэй нэр дэвшигчдийг 100 хувь сонгосон байна. Ийнхүү парламентад орж ирэх 687 гишүүний нэр тодорхой болжээ.
Сонирхуулахад Ким Ё Жон нь өдгөө Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч даргаар ажилладаг. Тэрбээр энэ албаа парламентын гишүүнийхээ ажилтай хослуулан хийх юм.
БНАСАУ-ын парламентын сонгууль таван жилд тутамд явагддаг. Тус парламент жилдээ нэг л удаа хуралддагаараа онцлогтой.
1 comment
Энэ юу нь сонин байна. Манайд Зоригийг нас барахаар төрсөн дүү Оюун, Отгонбилэгийг нас барахаар авгайг нь “ТОМИЛОЖ” байгаа л биз дээ.