9:30 цагт эхлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргагчийн ялыг хүндрүүлэх зохицуулалтыг оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.
10:00 цагт Нийслэлийн цагдаагийн газраас Нийтийн тээврийн газар, Улаанбаатар смарт ХХК-тай хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, телекамерын хяналтыг сайжруулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын хурлын танхимд зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья.Утас: 99189497
10:00 цагт ШУТИС-н төвийн номын санд болох ” Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд” сэдэвт олон улсын хуралд хүрэлцэн ирхийг хүсвэл ШУТИС-МОНХА-н 99148148 дугаарт холбогдоно уу.
10:00 цагт Багш хөгжлийн ордоны 202 тоотод Ерөнхий боловсролын сургуулийн 150 нийгмийн ажилтнуудад “Шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх” газраас сургалт зохион байгуулана. Тус сургалын гол зорилго нь сонгох худалдан авах талаар зөв ойлголт эзэмшүүлэхэд чиглэгдэх юм. Харилцах утас: 96061497
11:30 цагт Эрхэм сэтгүүлчид та бүхнийг MN-Мэдээллийн төвд хүрэлцэн ирэхийг урьж байна. Барилгын салбарын энэ жилийн хамгийн том арга хэмжээ болох “Төгс бүтээгч-2019” арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэх болно.
11:40 цагт “Танд ойрхон найрсаг үйлчилгээ”-ний жилийн хүрээнд ажил олгогч, иргэд даатгуулагчдад Нийгмийн даатгалын үйлчилгээг ойртуулах,чирэгдэлгүй хөнгөн шуурхай хүргэх зорилгоор нээгдэж буй “Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө,мэдээллийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд болох тул эрхэм хэвлэл мэдээллийн ажилтан та бүхнийг ирж мэдээлэл авахыг урьж байна. Холбоо барих утас :99519677, 99047423