Францын эм зүйч, алхимич Мишель де Нострдам буюу Нострадамус гэдгээрээ алдаршсан эрдэмтэн хүн төрөлхтний тал хувь нь 2019 онд мөхнө гэж зөгнөжээ.

Алдарт зөнчийн тайллаар бол хүн төрөлхтний тал хувийн мөхлийн шалтгаан нь удаан үргэлжилсэн дэлхийн дайн байх гэнэ. Нострадамус Дэлхийн гуравдугаар дайн бүхэл бүтэн 30 жил үргэлжилнэ гэжээ. Энэ дайн олон сая хүний аминд хүрнэ гэж Мишель де Нострдам мэдэгдсэн байна.

Мөн хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн голомт нь Хойд Америкт оршино гэжээ.

Түүнчлэн Нострадамус Европ тивд үер нүүрлэж, дэлхийн улс төрийн олон удирдагчид эх дэлхийнхээ уур амьсгалыг аврах тухай гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй болно гэсэн байна.

Дэлхийн олон хүн, олон ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл Францын эм зүйч, алхимичийн зөгнөлд нэлээд анхааралтай хандаж байна. Нострадамус мөн 2019 онд маш их зовлон шаналал, үсрэлтийн дараа гэрийн амьтан хүнтэй ярьдаг болно гэж зөгнөжээ.

 

Тэгвэл энэ жил АНУ-ын эрдэмтдийн багийнхан туршилтын оготнод удаан хугацааны турш туршилт явуулсны эцэст мэрэгч амьтны хэлийг ойлгох алгоритм бүтээсэн гэжээ.

Мишель де Нострам XVI зуунд нас барсан юм. Түүхчид, одон орон судлаачид, хуйвалдааны онолд дурлагчид Францын эрдэмтнийг олон чухал үйл явдлыг зөгнөж чадсан гэж үздэг. Түүний зөгнөсөн чухал үйл явдлуудгүйгээр хүн төрөлхтний түүхийг төсөөлөхөд хэцүү ч гэдэг байна. Тухайлбал, Нострадмус Наполеон Бонапартыг төрийн эрхэнд гарна, Хирошима, Нагасакид бөмбөг хаяна, түүнчлэн есдүгээр сарын 11-нд алан хядах ажиллагаа болно гэдгийг зөгнөсөн гэдэг.

Эх сурвалж: www.pravda.ru

By updown.mn

Мэдээний админ

4 thoughts on “Нострадамус 2019 онд хүн төрөлхтний тал нь мөхнө гэж зөгнөжээ”
  1. Нострдамус 2009 онд дэлхий сөнөнө гээд зөгнөл нь дууссан, Вангагын зөгнөлийг тэгж 5087 он хүртэл бичсэн хэн ч байхгүй худлаа шаацгаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн