Монгол, Оросын хамтарсан УБТЗ-ыг шалгах ажил өчигдөр эхэллээ. УМЕХ-ын энэ шалгалт хоёр улсын хамтарсан аж ахуйн нэгж Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам стандартад нийцэж байна уу, үгүй юу гэсэн агуулгын хүрээнд явагдах гэнэ. Тэр дундаа үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдлаас эхлэн санхүү зэрэг анхаарал татсан чиглэлүүдийг хамрах юм байна.
Хоёр улсын хамтарсан аж ахуйн нэгж гэдгээрээ УБТЗ бусад төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээс онцгой эрх эдэлдэг. Санхүү, эдийн засгийн тал дээр ч Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагын хяналтаас хол.
Энэ нь УБТЗ-ын хөрөнгө үр дүнгүй үрэгддэг, удирдлагууд нь хамтарсан үйлдвэрийн хөрөнгийг дур мэдэн зарцуулдаг, ашигладаг, зувчуулдаг хэлбэрийг бий болгоод удаж байгаа. Засгийн газар солигдох тоолонд УБТЗ-ын даргын суудал хамгийн амттай бялууны нэг болж хувирдаг бөгөөд, шинэ дарга ирмэгцээ тушаал гаргаж, төмөр зөмыг энэ тэндхийн гуйвар түүвэр, ах дүү хамаатан саднаараа дүүргэж, нарийн мэргэжлийн энэ салбарын мэргэжлийн боловсон хүчнүүдийг шахаж байдаг.
Өнжмөл, бугшсан асуудал ихтэй энэ байгууллагад МХЕГ таван жилийн дараа шалгалт оруулж байгаа юм байна. Шалгалтын дараа УБТЗ-ыг тойрсон шинэ шинэ факт баримтууд илрэх шинжтэй байна. Хамгийн томоос нь дурдахад:
Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ХНН-ийн Замын дарга Д.Жигжиднямаа нарын хамтран үйлдсэн УБТЗ-д 1000 хуучин вагоны шахсан хэрэг.
Тэд ОХУ-д 1995 оны 9 дүгээр сард үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа дууссан, Монголын төмөр замд ашиглах боломжгүй, 1000 мянган вагоныг 26 тэрбум төгрөгөөр нийлүүлэх гэрээ 2017 оны есдүгээр сарын 20-нд хийгдсэн байдаг. Худалдан авалтыг оффшор бүсэд бүртгэлтэй, олон улсын худалдааны, техник нийлүүлэгч “Доминикан” гэгч компаниар зуучлуулан хийсэн тухай хэвлэлүүд мэдээлж байлаа.
Орж ирсэн вагонууд элэгдэж, муудсан, хөдлөх анги нь авах юмгүй болсон байсныг төмөр замынхан тухайн үедээ хэлж байсан. Гэвч хэн ч тоогоогүй, хэн ч авч хэлэлцээгүй. Их хэмжээний өртөгтэй, 26 тэрбумын үнэтэй төмөр одоо Төмөр замд хаягдал болоод байж буй юм. Хэргийн эзэд нөлөөлөл тогтоох гэж оролдохгүй л бол энэ баримт шалгалтын багийн нүдэнд өртөхгүй өнгөрнө гэж үгүй юм.
6 comments
barij horioch zugtlaa naad hvmvvs chine
Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
Дарваан хар ингэж идэх л гэж сайд болсон юм байж…
60 тэр бумынханы хийсэн хэрэг шүү.
Цогоо гуай Иргэний нисэхэд шургуулсан хүмүүс ээ зайлуулаарай Пүрэвсүрэн мэтийн
Шүүх, прокурор шударга, төр цэвэр болсон үед шалгуулаарай, төмөр зам бол Орос Монголын хамтарсан “тусдаа байгууллага”.