​Баянгол дүүргийн нийтийн байруудад шалгалт хийжээ

2019-03-11 16:511min0
bair

Баянгол дүүрэгт байрлах 55 нийтийн байранд Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 1-ний өдөр хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тухайн байрнууд төвлөрсөн шугаманд холбогдоогүй зөөврийн устай, бие засах газар нь гаднаа, нүхэн жорлонтой, байрнуудад физик хэмжилт хийхэд өрөөнүүдийн температур 20-22 oC , чийглэг 30-40 градус байсан аж.Эдгээр зөрчлийг холбогдох эзэнд танилцуулж, арга хэмжээ авхыг үүрэг болгожээ. Мөн мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй