Галд гурван машин өртжээ

2019-03-11 16:231min0
ssssss

Өнөөдөр (2019.03.11) галд гурван машин өртжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Хурд рапид” хорооллын 27, 28 дугаар байранд гал гарч байна гэх дуудлага Нийслэлийн онцгой байдлын газар иржээ.  Дуудлагын дагуу 06.00 цагт гал командын зургаан алба хаагч очиж ажилласан байна.

Галд “Delica” машины хөдөлгүүр хэсэг, “Prius-20” машины жолооч талын хаалга, “Harrier” машины тээш хэсэг өртсөн. Галын шалтгаан тогтоогдоогүй байгаа ч цахилгааны утаснаас болсон байх магадлалтай байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй