Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ А/747 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг баталсан. Энэ дагуу ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт нийслэлд дөрөвдүгээр сарын 6-наас, хөдөө орон нутагт гуравдугаар сарын 23-наас тус тус эхлэх юм байна.
Орон нутгийн сургуулиудын хувьд газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болох аж.
Сургууль |
Улирал | Анги | Амрах хугацаа
/сар өдөр/ |
Амралт үргэлжлэх хугацаа /долоо хоногоор/ |
Орон нутгийн сургуулиуд |
Гуравдугаар улирал |
Бүх анги | Гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал | Гурван долоо хоног
/газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно./ |
Нийслэлийн сургуулиуд |
Гуравдугаар улирал |
Бүх анги | Дөрөвдүгээр сарын 6-наас 14-нийг дуустал |
Нэг долоо хоног |