Венесуэлийн хамгийн том “Эль-Гури” усан цахилгаан станцад осол гарсны улмаас энэ сарын 7-ны 17 цагийн үед Каракас болон бусад газарт цахилгаан тасарч, холбоо сүлжээнд ч нөлөөлжээ. Энэ сарын 8-ны 19 цагийн байдлаар тус улсын зарим хэсэгт цахилгаан ирсэн боловч холбоо сүлжээний дохио мөн тогтворгүй хэвээр байгаа юм байна.

Венесуэлийн БХЯ-ны сайд энэ сарын 8-нд хэлсэн үгэндээ “Ийм өргөн цар хүрээтэйгээр цахилгаан тасарч буй уг осол нь Венесуэлийн тогтвортой байдлыг бусниулах гэсэн халдлага юм. Холбогдох салбарууд ажлаа жигдрүүлж, улс орны амар амгалан байдал, олон нийтийн дэг журмыг баталгаажуулан ажиллаж байна” гэжээ.

Мөн “Corpoelec” төрийн өмчит эрчим хүчний компаниас уг явдлыг Венесуэлийн эсрэг эрчим хүчний дайн гэж нэрлэсэн бол Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро энэ хэрэгт Америкийн империализмыг буруутгасан байна. Товчхондоо уг ослыг террорист халдлага хэмээн үзэж байгаа бололтой. Улс даяар шахуу цахилгаан тасалдсан нь кибер халдлагатай холбоотой хэмээн тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд мэдэгдсэн бөгөөд АНУ-аас халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

2012 оноос хойш тус улсад анх удаа ийм урт хугацаагаар, олон газрыг хамарч цахилгаан тасарч байгаа юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн