300 мянган төгрөгийн үнэтэй тоглолтын орлого Камертоны анхны продюссерт зориулагджээ

Монголын рок, попын ертөнцөд 1995 онд мэндэлсэн хамтлаг болох Камертоны эмэгтэйчүүдийн баярт зориулсан энэ жилийн Хайр тоглолт олон шүүмжлэлийг дагуулсан. Учир нь охид, бүсгүйчүүддээ зориулан дуулах бүх цомгийнхоо хит дуунуудаа тэд 300 мянган төгрөгөөр үнэлэсэн нь олны дургүйцлийг хүргэсэн байдаг.

Тэгвэл баярын өдрөөр олсон орлогоо тэдний анхны продюссер Л.Тайванбатад зориулж байгаа аж. Тэд энэ талаар “Хайр тоглолтынхоо орлогоо Л.Тайванбат ахынхаа эмчилгээний зардалд зориулж байгаа гэдгээ албан ёсоор хэлж байна. Энэ бол үзэгч фэнүүд болон бидний бэлэг юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэв. Л.Тайванбат ч энэхүү бэлэгт баярлан талархаж байгаагаа Камертон хамтлагийнханд болон тоглолтыг үзсэн үзэгчдэд хандан илэрхийлсэн юм.

Л.Тайванбат нь Титэм хамтлагийн дуучин байсан бөгөөд зарим хүмүүс Камертон хамтлагийн Л.Ган-Эрдэнийн ах гэдгээр нь ч мэддэг билээ.

3 thoughts on “300 мянган төгрөгийн үнэтэй тоглолтын орлого Камертоны анхны продюссерт зориулагджээ

  1. Нэргүй 2019-03-11 09:30 at 09:30

    Эгэ 4г 300.000 аар тэгээд хүмүүс үзсэн үү. Би билетий нь зүгээр өгсөн ч үзэхгүй хоолой муутай 4 тоглолт дундаа ороол муудаад эхэлдэг онцгүйн билээ одоо хөгшрөөд бүр явахаа болио биз. Эдний дэргэд номин талстын 4 чинь харин хоолой сайтай сайн дуулдаг

    Хариулах
  2. Ari bold 2019-03-11 11:35 at 11:35

    Ataarhuu huur ve

    Хариулах
  3. Zochin 2019-03-11 12:10 at 12:10

    Oorsdoo bolhoor ene tend yadarsan olond neg ch togrog ogdogguin bj yaj ard tumbler shulj chadaj bnaa Ta nar neg ch buyanii uild oroltsoj bgaagui shuu ichij amidraarai

    Хариулах

Zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн