З.Энхболд ирэх сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базааж эхлэв
2019-03-08 14:01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ирэх 2020 оны сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхэлжээ. Тэрбээр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн байна. Улмаар ирэх сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой өрсөлдөх гэнэ.
Ардчилсан намын дүрэмд зөвхөн ҮБХ-ны гишүүд УИХ-ын сонгуульд өрсөлдөх заалттай.