Хойд Солонгос ба АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын дараа хиймэл дагуулын авсан зурагт Хойд Солонгосын Дунг Чан Ри дах пуужин хөөргөх төвд хөдөлгөөн илэрсэн тухай Олон улсын стратеги судалгааны (CSIS) төв мэдээлжээ.
CSIS нь энэ сарын 2-ны өдөр авсан хиймэл дагуулын зургаар Хойд Солонгос улс нь алсын тусгалтай пуужин харвах буудлагын төвөө сайжруулан шинэчилж байгааг илрүүлжээ.
Тэдний үзэж байгаагаар энэхүү сэргээх ажиллагааг Хойд Солонгос АНУ-д харуулах гэж зохион байгуулалтайгаар хийж буй үйлдэл гэж онцлон тэмдэглэсэн байна. Учир нь “Ханойн уулзалт”-ын үеэр АНУ-ын зүгээс “НҮБ-ын хориг арга хэмжээг цуцлах” нөхцөл байдлыг хүлээж авахаас татгалзсан. Тиймээс уг шийдвэрийн хариуд Хойд Солонгос эдгээр үйл ажиллагааг сэргээж байгаагаа АНУ-д харуулах гэж зорьж буй оролдлого хэмээн CSIS тайлбарлаж байна.
Харин БНСУ-ын Батлан хамгаалах яам/БХЯ/-ны хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч Чуй Хён Сү өчигдөр Умард Солонгосын Дунг Чанг Ри болон Сан Өм Дун-д байрлах цөмийн зэвсгийн туршилт судалгааны төвийн цөмийн зэвсэг, пуужингийн байгууламжийг анхаарал болгоомжтой ажиглаж байгаа талаар мэдэгджээ. БНСУ-АНУ-ын цэргийн тагнуулын албаны хамтын ажиллагааны үр дүнд тогтвортой байдлын системийг хадгалж үлдэх зорилготой байгаа гэдгийг энэ үеэр мэдэгдсэн юм.
Хиймэл дагуулын авсан зурагт хөдөлгөөн идэвхижсэн тухайд, Хойд Солонгосын Дунг Чанг Ри дахь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нь пуужин хөөргөх байгууламжийн материалыг хураан авах, буулгах ажлын нэг хэсэг гэсэн бөгөөд Сан Өм Дун дахь пуужин угсралтын байгууламжийг иж бүрэн эрдэм шинжилгээ, судалгааны цогцолбороор сэргээх зарим нэг алхам гэж үзэж буй аж.
Мөн Умард Солонгосын зорилго чиглэлийг тодорхойлж чадсан ч, хэлж чадаагүй шалтгаан ч бас байгаа юм байна.