санд Сангийн яамнаас хийсэн шалгалтын тайланг үндэслэн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Шалгалтад 2005-2018 оны хооронд буюу 13 жилийн хугацааг хамруулжээ. Энэ хугацаанд Тариаланг дэмжих сангаас 157.4 тэрбум төгрөгийн буудайн урамшууллыг давхардсан тоогоор 7,500 орчим ААН, иргэнд олгосон байна. Урамшуулал авсан ААН, иргэдийн мэдээллээс харахад улаанбуудай тарьсан аж ахуйн нэгжүүд нь өөрсдийн гурилын үйлдвэрт 2013-2017 оны хооронд 38.1 мянган тонн улаан буудай нийлүүлж, 2.7 тэрбум төгрөгийн урамшууллыг авсан нь шалгалтаар тогтоожээ.
Түүнчлэн Тариаланг дэмжих сангаас 2005-2018 оны хооронд нийт 585.3 тэрбум төгрөгийн үндсэн дэмжлэгийг тариалан эрхлэгч иргэд ААН-д олгож, 157.4 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон байна. 2018 оны есдүгээр сарын 31-ний байдлаар тус сангийн нийт өглөг 141.1 тэрбум төгрөг, авлага 131.9 тэрбум төгрөг байгаагаас хугацаа хэтэрсэн найдваргүй зээл 72.1 тэрбум төгрөг байна.
Мөн шалгалтаар илэрсэн анхаарал татах бас нэг зөрчил нь Тариланг дэмжих санд буудай худалдан авах, зарах үнийг салбарын сайдын тушаалаар тогтоож ирсэн байх бөгөөд ингэхдээ буудайн зарах үнийг худалдан авсан үнээс багаар тогтоосноос үүдэн ТЭДС алдагдал хүлээж иржээ.
1. ТЭДСангаас ААН-үүдэд олгосон урамшуулал
2007-2017 оны хооронд ТЭДСангаас нийт 157.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Үүний 147.1 тэрбумыг 994 ААН байгууллага, 10.3 тэрбумыг хувь хүмүүст олгосон байна.
Хүнсний улаан буудайн урамшуулал нь Буудайн тариалан эрхлэгчдээс дотоодын гурилын үйлдвэрүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн газарт гурил үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор нийлүүлсэн MNS-97-2004 стандартын шаардлага хангасан буудайд олгодог урамшуулал бөгөөд стандартын шатлалаараа үнэ нь зөрүүтэй байдаг.
Хүнсний улаан буудайг ийнхүү жил бүр нөөц бүрдүүлэх болон үйлдвэрлэлийн зорилгоор тариаланчдаас авдаг бол үрийн буудайг дараа жилийнх нь хаврын тариалалтад зориулж авдаг.
Энэ мөнгийг авахын тулд тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж буй харьяалал буюу сумын ЗДТГ-таа шаардлагатай материалуудыг бүрдүүлж өгснөөр аймаг, аймгаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ХХААХҮЯ хүртэл дамжиж, эцсийн шатанд Засгийн газар баталснаар мөнгийг нь олгодог аж.
Дээрх тайлбарт дурдсанчлан гурван өөр газарт буюу Дотоодын гурилын үйлдвэрүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн газарт буудайгаа тушаасан бол УРАМШУУЛАЛ олгодог байх нь.
Урамшуулал авсан ААН-үүдийн мэдээлэлтэй танилцах бол ЭНД ДАРНА уу. Сангийн яамнас танилцуулсан мэдээлэл дээр тухайн ААН-ийн эзэмшигчийн мэдээллийг burtgel.mn сайтаас авч нэмж оруулсан болно. Хүснэгтээс компани, эзэмшигчийн нэрээр хайлт хийх боломжтой.
Эх сурвалж: Сангийн яам, ikon.mn