“Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234” тусгай дугаарын үйлчилгээгээр автотээврийн салбартай холбоотой бүх мэдээ, мэдээллийг авах боломжтой болоод багагүй хугацаа өнгөрөөд байна. Тухайлбал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэл, тээврийн хэрэгслийн архив, лавлагаа, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, тээвэрлэлт, улс хот хоорондын чиглэл, үнэ тариф, онлайн билет захиалга, тээврийн хэрэгслийн татвар, даатгал, зам гарц хааж зогссон тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбох, АТҮТ-ийн холбогдолтой гомдол зэрэг маш олон төрлийн мэдээлэл, үйлчилгээг авч болох юм байна. Уг тусгай дугаар нь өдөр бүр 07:00-10:00 цагийн хооронд ажилладаг. Гэвч иргэд тэр болгон тусгай дугаарт хандаж хэвшээгүй бололтой, уг дугаарыг мэдэх хүн тийм ч хангалттай биш байгаа юм.
Нэгдсэн лавлахад ирж буй нийт дуудлагын тал орчим хувийг иргэд нэг нэгнийхээ тээврийн хэрэгслийг хааж зогссонтой холбоотой дуудлага эзэлдэг аж. Нэг оператор яриагаа дуусгатал тухайн үед орж ирж буй дуудлагыг хүлээн авах, дуудлагад хариулт өгөх боломжгүй. Тиймээс иргэд хүлээцтэй хандаж, дахин дахин дуудлага хийх хэрэгтэй гэдгийг АТҮТ-өөс зөвлөдөг. Мөн автомашиныг нь хааж зогссон жолоочийн утасны дугаарыг иргэдэд өгөх боломжгүй. Учир нь энэ бол иргэний хувийн нууцтай холбоотой юм.
Тэгэхээр жолооч нар 1900-1234 дугаарын оператортай холбогдож, автомашиныг тань хааж зогсоод дугаараа үлдээгээгүй жолоочтой холбогдож, асуудлаа шийдэх боломжтой гэдгийг дахин сануулж байна.