Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр нь залуучууд, эрчүүдийн ээждээ, эхнэр, найз охиндоо хүндэтгэлтэй хандах, тэдэнд сэтгэлээ зориулах онцгой өдрийн нэг байдаг. Гэвч эрчүүдийн хувьд тэдэнд зориулсан бэлэг сонгоно гэдэг хамгийн төвөгтэй зүйл байдаг болов уу. Сонголтоо хийж амжаагүй байгаа эрчүүдэд зориулсан таван шилдэг бэлгийн санааг хүргэж байна.
Цэцэг:
Хэтэрхий түгээмэл санагдаж байна уу. Битгий санаа зов залуу минь. Бүсгүйчүүдийн дийлэнх нь цэцгэнд дуртай. Тэд хүүхэд байхаасаа цэцгэнд дурласан байдаг. Амьд цэцэгсийн гайхалтай төрх, үзэсгэлэн тэднийг аз жаргалтай болгодог учраас хэзээ ч цэцэг хүлээн авахаас татгалзахгүй. Гэхдээ хайртай хүндээ, ээждээ ямар цэцэг худалдан авах вэ гэдгийг цэцгийн худалдаачинтай зөвлөөрэй. Тэд бол энэ жилийн хувьд ямар цэцэг трэнд болж байгаа, аль цэцгийг ээждээ, алийг нь гэргийдээ, алийг нь хамт ажилладаг бүсгүйдээ өгөх вэ гэдэг зөвлөгөөг хангалттай сайн өгнө.
Бэлэг дурсгалын сагс:
Хөөрхөн, цаасаар сүлжсэн сагсанд онцгой гоё, загварлаг амтан, зөөлөн тоглоом, шоколад, цэцэг, гол гинж, үсний шампунь зэрэг зүйлсийг хослуулан хийгээд, дэгжин боогоод бэлэглэж болно. Энэ бол тэдэнд мөн л аз жаргалыг мэдрүүлж чадна.
Үнэртэн:
Эмэгтэйчүүд цэцэгнээс гадна үнэртэй усанд хачин дуртай. Угаасаа уруулын будаг, нүүрний крем гээд бүхий л гоо сайхны эд хэрэглээнээс нь үнэр ялгарч байдаг. Энэ үнэр нь өөрт нь таалагдаж байхад тэд дуртай байдаг. Өвөрмөц үнэртэй ус тэдний сэтгэлийг хангалттай хөдөлгөнө.
Үнэт эдлэл:
Ээж, эгч, төрсөн охин, эхнэр эсвэл найз охин аль нь ч байж болно. Тэдний таны амьдралд оруулсан хувь нэмрийг үнэлэх гэж байгаа бол үнэт эдлэл бэлэглээд үз. Үнэт эдлэл бол эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухал хэрэглээ. Үнэт эдлэл худалдан авах дуртай эмэгтэйчүүдийг энэ төрлийн бэлэг баярлуулж чадна.
Цэцэгтэй хослуулсан этгээд мэндчилгээ:
Гайхамшигтай цэцэгтэй хослуулсан этгээд мэндчилгээ, түүнд дээр таны өөрийн гараар бичсэн утга учиртай мэндчилгээний карт таны дотны эмэгтэйг маш их баярлуулж чадна. Мэндчилгээн дээр таны гараар бичсэн мөрүүд таны сэтгэлийг илэрхийлсэн, хайр хүндэтгэлийг илэрхийлсэн утгатай бол бүр ч гайхалтай.
Эх сурвалж: prospectflowers.com