УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-нд хуралдахаар товлогдлоо. Өчигдөр (2019.03.07) Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга нарын өөрчилнө хэмээн шууд мэдэгдэв.
АТГ-ын даргыг өөрчлөх асуудал нь Х.Баттулгын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан цагаас эхлэн төсөөлж байгаа мөрөөдөл нь юм. Тэрбээр АТГ болон энэ байгууллагын дарга Х.Энхжаргал руу өөрийгөө тэмцэгч гэж нэрлэдэг Г.Баасанг тавьж үзээд дийлээгүй мухардсан өдрүүд түүнд олон бий.
Үүний дараа Ерөнхийлөгч УИХ дотроос хамсаатан хайсан бөгөөд үүнд нь одоо өөрсдийгөө МАНАН-гийн эсрэг тэмцэгч хэмээн нэрлэсэн Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд нар дэмжлэг үзүүлж байгаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга өчигдөр мэдээлэл өгөхдөө АТГ-ын даргад Д.Даваа-Очир, дэд даргад Ж.Батсайхан гэсэн хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болсон хэмээн хэлсэн.
2018 оны тавдугаар сард Ерөнхийлөгч эдгээр хүмүүсийн нэрийг АТГ-ын даргад нэр дэвшүүлээд УИХ-ын эсэргүүцэлтэй тулгаран зогсолт хийж байв. Ерөнхийлөгчийн таалалд нийцсэн АТГ-ын удирдлагад яригдаж байгаа хоёр хүнийг танилцуулахад:
Даваанямын Даваа-Очир:
-Улаанбаатар хотод төрсөн.
-1997-2000 онд ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газрын дэд дарга
-2000-2008 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ШШБЕГ-ын Сургалтын төвийн дарга/ хавсран гүйцэтгэсэн/
-2008-2009 онд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга
-2009-2012 онд ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга,
-ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгч
-2012-2016 онд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн
-2017 оноос Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга
Эрдмийн зөвлөл
-МУИС, ХСИС, БХИС-ийн дэргэдэх Магистр, докторын зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүн
-Терроризмийн эсрэг Монголын холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Жанжаагийн Батсайхан:
-1969 онд төрсөн,
-Төв аймгийн Жаргалант сумын дунд сургууль,
-Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгсчээ.
-ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.
-1990 оноос улсад ажиллаж эхэлсэн
-2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн даргаар,
-2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан.