Эртний Коринф дахь Америкийн сонгодог судалгааны сургуулийн удирдагч Гай Сандерс сүм бүхий жижигхэн туурь олжээ. Түүн дотор олон шарил байсны нэг нь Монгол цэрэг байж магадгүй юм байна. Гай Сандерсийн хэлснээр бусдаасаа ялгарах шарил байсан бөгөөд энэ нь намхан нуруутай, хөл нь майга байжээ. Үүнээс үзвэл морин цэрэг байх магадлалтай гэнэ. Цээж, гарын булчин нь сайн хөгжсөн байсан нь нум сум харвадаг болохыг нь гэрчилэх аж.
Толгойн ясны байдал нь Ази чигийн монгол хүнтэй төстэй, олон шарх сорвитой, толгойдоо гэмтэл авсан ч амьд үлдсэн байсан гэжээ. Тэрбээр энэ олдворыг маш сонирхолтой хэмээн онцолжээ.
Энд өмнө нь 240 орчим хүн эмчлүүлж байсан бөгөөд ихэнх нь бруцеллёз өвчнөөр нас баржээ. Монгол цэргийн гэх энэ олдвор XIII-XIV зууны үед хамаарах юм байна. Эртний Коринф нь худалдаа харилцаа хүмүүсийн зорчих зам философийн уулзвар цэг байсан нь дээрх олдворууд гэрчилжээ.