Эргэн тойронд өрнөж буй муу муухай үйл явдал, өдөр бүрийн амьдралд тохиолдох эрээвэр хураавар асуудлаас болж стрессдсээр байна уу. Энэ бүхэнд толгойгоо гашилгасаар л байвал амьдрал хэзээ ч гэгээлэг болохгүй санагдах вий. Чөлөөт цагаараа гэртээ үргэлж хийдэг зүйлээ давтах биш фитнесст явж, иогоор хичээллэж, ном унших нь стрессийг тайлдаг гэнэ. Эрдэмтэд нэгэн туршилт хийсэн байна. Тархины үйл ажиллагаа телевиз болон утас, таблетаар видео үзэх үед ямар ч идэвхгүй байсан бол ном унших үед эсрэгээрээ маш идэвхтэй болж байсан байна. Ном уншиснаар стресс тайлагдах төдийгүй мартах өвчин тусахаас сэргийлдэг аж.