Үндэсний статистикийн хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан сонирхолтой дараах мэдээллийг бэлтгэсэн байна. 2018 оны байдлаар манай улсын нийт хүн амын 1 646.6 мянга нь эмэгтэйчүүд байна.Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд 5 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Харин 583.4 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж орлого 910 мянган төгрөг байна.