Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 8-нд нутгийн төв хэсгээр, 9-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны 03 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 мерт хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав, Говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.
2019 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 8-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна.
Сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр дулаарна.