Онцлох мэдээУлс төр

М.Мөнхбаатар: Л.Оюун-Эрдэнэ шүүгчийн шийдвэр гаргах эрхэнд нөлөөлж байна

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар өнөөдөр (2019.03.6) мэдээлэл хийлээ.

Тус компани Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Улсын Ерөнхий Прокурорын Газарт гомдол хүргүүлжээ. М.Мөнхбаатар хэлэхдээ:

ШЕЗ бол шүүгчийн хараат бус байдлыг хангадаг байгууллага. Гэтэл ЗГХЭГ-ын дарга манай компанийн захирал Ц.Пүрэвтүвшинг хоригдсонтой холбоотой шүүх хурал өнөө маргаашгүй болно. Шүүгчид яаж шийдэхийг харъя гэх мэтээр шүүгчийн шийдвэр гаргах эрхэнд нөлөөлж, дарамт үзүүлсэн.

Аливаа хэргийн гэм бурууг шүүх тогтоогддог. Гэтэл шүүхийн шийдвэр гараагүй байхад манай компанийг мөнгө угаасан хэмээн яллаж эхэллээ. Бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалж, ШЕЗ болон прокурорын байгууллагад шударгаар ажиллах шаардлагыг тавьж байна.

Манай компанитай холбоотой үүсээд буй үйл явдалд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой “Жаст”-ийн Ш.Батхүүгийн шүүх хурал дарагдаад өнгөрлөө. Шүүхийн процесс, хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа тодорхой хугацаатай байдаг. Таван жилийн хугацаатай хэргийг хойшлуулсаар, тэр нөхөр ямар нэгэн ялгүй өнгөрөх вий гэсэн хардлага байна.

Миний бие ЭЦГ-т гэрчийн мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй явж байгаагаа хэлсэн. Одоо бол өмгөөлөгчгүй болсон. Манай өмгөөлөгчийг нэр бүхий хүмүүс дарамталснаас болоод өмгөөлөгчгүй болсон. Ахиад өмгөөлөгч олдоход хүнд нбайна. Өөрийнхөө эрхийг яаж хамгаалах вэ гэдэг асуулт үүсч байна.

Эрдэнэт үйлдвэр дээр онц байдал зарлана гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн. Үйлдвэр дээр онц байдал зарлана гэхээр яадгийг мэдэхгүй байна.

М.Батсуурь гэдэг шүүгчийн тухайд энэ асуудлыг би мэдэхгүй. Манай захиргааны хэргийн шүүх хуралд оролцсон шүүгч гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

4 Сэтгэгдэлтэй

  1. Өөрт ,нь ,халтай ,юмыг ,мэдэхгүй ,гэдэг,эвгүй ,нөхөр ,байна ,даа. Ийм ,хүмүүс ,баяжаад ,жирийн ард ,олон ,жүжиг ,харсаар ,хатаж ,үхэхээ дөхсөн ,жилүүд улиран ,өнгөрсөөр. Эд нар ,хагартлаа ,таргалсаар .

  2. Энэ банди монголын ард түмний олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон баялагийг шудрага бусаар авчихаад юу яриад байнаа. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж энэ дээ

  3. Удахгүй чамайг жинхэнэ мөнхмаа болохыг чинь хүлээж байна . Ихээхэн даварч зоргоороо мөөрч байнадаа чи

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close