Урлаг, Спорт

Манай хоккейчид хоёр тоглолтод 22 гоол оруулжээ

Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг Азийн цом буюу “Asian challenge Cup 2019” тэмцээн Малайзын Куала Лампур хотод болж байна. Өнгөрсөн жилийн аваргаар тодорсон манай хоккейчид Малайзыг 9:5-аар, хоёр дахь тоглолтод Сингапурыг 13:3-аар хожиж, нийт 22 гоолыг оруулаад байна.

Өнөөдөр Монгол, Филиппиний тоглолт болж, медалын төлөө өрсөлдөх багууд тодорно. Азийн цомд долоон орны баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд “А” хэсгийн Монголын баг тэргүүлж, Филиппин, Малайз удаалж байна. Харин Сингапурын баг гурван тоглолт хийсэн ч нэг ч хожил авч чадалгүй хэсгийн сүүлд бичигдлээ. “В” хэсгийг Индонез тэргүүлж, Макао, Оманы багууд удаалж байна. Азийн цомын төлөөх медалын төлөөх тоглолт энэ сарын 9-ний өдөр болох бөгөөд Монгол, Индонезийн багууд аваргын төлөө тоглох магадлал өндөр байна.

Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг “Asian challenge Cup” тэмцээнд Монголын баг 2013 оноос эхлэн оролцож тасралтгүй медаль хүртсэн. 2013-2016 онд хүрэл, 2017 онд мөнгө, 2018 онд алтан медаль хүртсэн манай хоккейчид энэ жил аваргаа хамгаалахаар тоглож байна.

53188033_2014674145501024_3310339390487658496_n-810x500 Манай хоккейчид хоёр тоглолтод 22 гоол оруулжээ

hoc-810x249 Манай хоккейчид хоёр тоглолтод 22 гоол оруулжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close