Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан Нам яг одоо (2019.03.06-ны 11.30 цаг) мэдээлэл хийж байна. Мэдээллийг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, С.Эрдэнэболд нар хийв.

 Тэд АН-ын удирдлагад байсан, АН-ын гишүүнээс МАН-ын гишүүн болсон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ж.Батзандан нар мэдэгдэл хийж, гүтгэлэг тарааж байна гэв.

АН хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй, өмгөөлөхгүй. АН-ын жирийн гишүүд популистуудын гүтгэлгийн бай биш гэв.  Төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан гэх хэрэг, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүдийн хамгаалалт дор барьцаанд тавьсан зэрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлэн хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг илэрхийлж ирсэн ч өнөөдөр АН буруу үйлдэл хийсэн мэт гүтгэж байна гэлээ.

Энэ үеэр О.Магнай:

-УИХ-ын гишүүн Л.Болдыг АН-ын гишүүнээс хасах асуудлыг дөрөвдүгээр сард эцэслэн шийднэ. Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Ч.Сайханбилэг АН-ын Үндэсний бодлогын хороонд байдаггүй. Гэм буруутай хүнийг АН өмгөөлөхгүй.

МАНАН гэдэг үгийг байнга хэрэглэж байгаа Н.Алтанхуяг 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа өөрөө Ардын намтай хамтран анхны МАНАН-г байгуулж, таван хүний амь үрэгдсэн байхад таван сайдын суудал авсан. Нэг хүний амь насыг нэг сайдын суудлаар сольсон. Н.Алтанхуяг сайд өөрөө намын даргаар ажиллаж байсан, намын даргын сонгуульд ялагдчихаад, намаа ичгүүр сонжуургүй гүйтгэж байна гэж олон зуун мянган гишүүд гомдол мэдүүлж байна. Н.Алтанхуяг дарга өөрөө үүндээ дүгнэлт хийгээд АН-аас, гишүүдээсээ уучлал гуйх байх гэж хэлэв.

[fbvideo link=”https://www.facebook.com/gogo.mn/videos/408523116376983/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]

 

 

By updown.mn

Мэдээний админ

One thought on “О.Магнай: Н.Алтанхуяг анхны МАНАН-г байгуулж, нэг хүний амь насыг нэг сайдын суудлаар сольсон хүн”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн