НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн газар дэлхий даяар явагдаж буй хүний эрхтний хууль бус наймааны жилийн эргэлт 600 сая ам.долларт хүрлээ гэж мэдэгджээ. Асуудлыг НҮБ Гватемалд болж байгаа хүн худалдаалах асуудлаарх бүс нутгийн анхны конгрессын нээлтийн үеэр сөхсөн байна.
Анхны конгресст Гондурас, Сальвадор, Доминикан, Мексик, Коста-Рика зэрэг Төв Америкийн орнуудын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд хүний эд, эрхтэн худалдаалахтай тэмцэх арга хэмжээ, туршлагыг боловсруулахаар төлөвлөж байгаа аж.
Өнгөрсөн 2018 онд хүмүүсийг боолчилж ашигласан 159, хүн худалдаалсан 274, бэлгийн хүчирхийллийн 11 мянга орчим тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн байна.