Британийн нийслэлийн “Хитроу”, “Лондон-Сити” нисэх онгоцны буудал, “Ватерлоо” төмөр замын станцаас гурван ширхэг тэсрэх бөмбөг олдсон гэж “Скай ньюс” агентлаг мэдээллээ.
А4-ийн цаасны хэмжээтэй дугтуйнд хийсэн бөмбөгийг нисэх онгоцны буудал, вокзалын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахаас өмнө илрүүлсэн. Хотын бусад тээврийн байгууламжуудад бөмбөг тавигдсан байж магадгүй учраас үзлэг шалгалтыг хийж байна гэж хууль сахиулах байгууллагаас мэдээлжээ.
Мөн Хотын цагдаагийн алба иргэдийг сонор сэрэмжтэй байж, сэжигтэй зүйл илэрвэл хууль сахиулах байгууллагад хандахыг зөвлөж эхэлжээ