Notice: Undefined index: query in /var/www/html/updownv2.mn/wp-content/plugins/facebook-video-embed/facebook-video-embed.php on line 63

Deprecated: parse_str(): Calling parse_str() without the result argument is deprecated in /var/www/html/updownv2.mn/wp-content/plugins/facebook-video-embed/facebook-video-embed.php on line 63

Notice: Undefined variable: v in /var/www/html/updownv2.mn/wp-content/plugins/facebook-video-embed/facebook-video-embed.php on line 64
2019-03-06 10:161min00

“Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа гэв

01

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлсэн. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт зургаан  сарын хугацаатайгаар онцгой байдал тогтоох шийдвэр гаргасан. Ингэснээр үйл явдал доголдохгүй, шаардлагатай шалгалт хийх, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хийж байгаа.

Эрдэнэт үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ажиглагддаг мөнгө угаалтын хэлбэр. Аливаа асуудлыг эцэслэж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг.

Шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон гэж үзэн Засгийн газраас АТГ-т, ШЕЗ-д хандахаар болсон. Өчигдрийн үйл явдалтай холбоотойгоор нэр бүхий улстөрчид хууль хяналтын байгууллага руу хандаж шалгалтын явцад нөлөөлөхийг оролдож байгаа. Цаашид энэ үйлдэл давтагдвал нэрийг нь зарлана” гэлээ.

Энэ мэдээллийн дараа ЗГХЭГ-ын дарга Эрдэнэт үйлдвэр лүү явах гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй