Дэлхийн цаг уурын байдал алгуурхан өөрчлөгдөж байгаа ч хүмүүс үүнийг бараг анзаарахгүй,  газар уснаар явагчид алгуурхан халж байгаа усыг мэдэрдэггүй шиг амьдарч байна гэж судлаачид мэдэгджээ.

Калифорнийн их сургуулийн уур амьсгал судлаачид мэдэгдэхдээ хүн төрөлхтөн удалгүй буцламгай усанд орсон мэлхий шиг сүйрэх ирмэгт ирээд байна гэсэн байна.

Үнэхээр усанд мэлхийг хийж, усыг нь алгуурхан халаахад мэлхий энэ өөрчлөлтийг анзаардаггүй бөгөөд эцэст нь буцламгай усанд чанагддаг гашуун түүхтэй. Тэгвэл хүн төрөлхтөн ч уур амьсгалын өөрчлөлтөд яг үүн шиг тоолгүй хандаж байна гэжээ.

Сүүлийн жилүүдэд хэд хүйтэн, эсвэл хэт халуун өдрүүд олширсон болохоор хүмүүс нэг их гайхахаа больжээ. Тиймээс ч “Энэ бол чанагдаж буй мэлхийн үр дүн юм. Хүмүүс яг адилхан өөрчлөлтөд дасаж, үүнийг тоохгүй байна” хэмээн судалгааны тэргүүлэгч Фрэнсис Мур мэдэгдсэн байна.

Эх сурвалж: life.ru

 

By updown.mn

Мэдээний админ

3 thoughts on “Хүн төрөлхтөн буцламгай усанд орсон мэлхий шиг сүйрэх дөхөөд байна”
  1. 0 Comments
    Sort by
    Углеводород буюу нүүрс нефть шатаахаа л болчихлдоо.шударга л бая л даа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн