Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг Ганцхудагийн хорих анги руу авч явлаа
2019-03-05 13:11

Эрүүгийн цагдаагийн газар ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны захирал О.Орхон нараас өнөөдөр (2019.03.05) байцаалт авч, тэднийг баривчлан Ганцхудагийн хорих анги руу авч явлаа. Тэднийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэрэгт буруутгаж байгаа юм.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэвлэлийнхэнд болж өнгөрсөн баривчилгааны талаар мэдээлэл өглөө.
Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Үүнтэй холбогдуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилсан.
Шалгалтын ажил үргэлжилж байна” гэлээ.