Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг шүүх ажиллагааны урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар өнөөдөр үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан ХХБ-ны удирдлагуудыг ЭЦГ-аас баривчлан саатуулаад байгаа бол шүүх дээр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой өөр нэг хэргийн шүүх хурал болох гэж байна.
Энэ нь Жаст компанийн эзэн Ш.Батхүүд холбогдох хэрэг. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан юм. 2013 оноос хойш зургаан жил шалгагдсан хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 13 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
1 сэтгэгдэлтэй
Нэргүй
2019-03-05 16:22 at 16:22
Энэ хууль ч нар улсад ашигтай зөв шүүх хэрэгтэй шүү авилгал авав даа