Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая Эрүүгийн Цагдаагийн Албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчиллаа. Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажлыг хууль бусаар зохион байгуулсан хэмээн үзэж АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж эхлээд байсан юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдлийн 49 хувийг хувьчлах явц Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улс ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Олон улсын гэрээ, Засгийн газрын тухай хууль зэрэг эрх зүйн олон баримтыг зөрчсөн болохыг УИХ-ын Ажлын хэсэг 2016 онд тогтоож байв.

Гэвч дүгнэлтийг үгүйсгэсэн “Монголын зэс” корпораци болон Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр дээрэмдэх гэж байна. Феодалийн хөрөнгийг хурааж болдоггүй, хувийн хэвшлийг хохироож болохгүй гэсэн мессежийг түгээсээр ирсэн юм.

Дэлгэрэнгүйг бид эргэн мэдээлнэ.

By updown

4 thoughts on “ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийг баривчиллаа”
  1. Энэ СБД -н 5 хорооны 24 байранд 55 тоот гэж байхгүй ерөөсөө 40 айлтай 5 давхар байр , СБД Хүүхдийн 100 -н 24 байр 12 давхар 55 тоот гэж бий гэхдээ энэ байр СБД-н 6-р хороо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн