US News and World Report-оос улс орнуудын улс төрийн болон санхүүгийн нөлөө, түүнчлэн олон улсын холбоо, альянсууд, тэдгээрийн зэвсэгт хүчин, олон улсын тэргүүлэгч байр суурь зэргийг тодорхойлон дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын жагсаалтыг гаргажээ.

2019 оны энэхүү жагсаалтыг тус сэтгүүл Пенсильванийн их сургуультай хамтран 20 000 хүний саналыг авч гаргасан байна.

  1. Бельги.

Бельги өнгөрсөн онд дэлхийн хамгийн нөлөө бүхий 80 улсын тоонд ч ороогүй юм. Харин энэ жил 25 дугаар байр эзэлжээ. Тийм том биш ч өндөр хөгжсөн энэ улс Европын холбоог үүсгэн байгуулагч зургаан орны нэг бөгөөд НАТО, Европын холбоо гэсэн олон улсын байгууллагуудын төв юм.

  1. Катар.

Катар нь нефть, хийгээр баялаг улс. Энэ нь тус улсыг дэлхийн хамгийн баян улсуудын нэг болгожээ. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй. Мөн 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг явуулахаар төлөвлөж байна.

Катар 2018 онд 20 дугаар байр эзэлж байсан бол энэ жил дөрвөн байраар ухарчээ.

  1. Испани.

US News and World Report’s-ээс Испани улсыг экспортын тогтвортой зах зээл, Европын холбооноос санхүүжүүлдэг бүтцээрээ санхүүгийн хямралаас гарч чадсан гэж тэмдэглэж байна.

Испани улс хэдийгээр баскийн бүс болон Каталондоо салан тусгаарлах хөдөлгөөн үе үе болдог, нэгдмэл бус ч урлаг, бүжгээрээ соёлын амьдралд томоохон нөлөө үзүүлж чаддаг.

  1. Пакистан.

Пакистан нь дэлхийн хүн ам хамгийн шигүү суурьшсан газрын нэг бөгөөд дэлхий дахинаа хүн ам нь хамгийн залуу улс гэдгээрээ онцлогтой. Хэт даврагч бүлэглэлийн зөрчилдөөн ихтэй, Энэтхэгтэй таагүй харьцаатай байгаа нь энэ улсын хөгжилд саад болж байна.

  1. Швед.

Швед улс өнгөрсөн онд 19 дүгээр байр эзэлж байсан бол энэ жил хоёр байр ухарчээ. Европын холбооны хамгийн хүчирхэг улсын нэг Швед нь хүний эрхийн хувьд дэлхий дахинаа тэргүүлэгч юм.

  1. Сингапур.

Сингапур нь хүн амын ажил эрхлэлт өндөртэй, дэлхийн хамгийн баян улсын нэг. Сингапур сүүлийн жилүүдэд гайхалтай өсөлтөд хүрсэн. Өнгөрсөн оны жагсаалттай харьцуулбал дөрвөн байр дээшилжээ.

  1. Ирак.

Ирак улс 2018 онд дэлхийн хамгийн нөлөө бүхий 80 улсын тоонд ч орж чадаагүй юм. Гэтэл өдгөө 19 дүгээр байрт нэрлэгдэж байна.

Дэлхийн банкнаас тус улсыг түүхий нефтийн асар их нөөцтэй ч эдийн засаг тогтворгүй хэвээр хэмээн тэмдэглэдэг. Ирак нь ОУВС, Арабын орнуудын лиг, Исламын хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улс болон бүс нутгийн байгууллагуудын гишүүн улс юм.

  1. Итали.

Италийн эдийн засаг 2018 оны сүүлчээр хүнд байдалд орсон ч евро бүсдээ хамгийн хүчирхэг эдийн засагтай оронд тооцогддог. Алдартай зураачдаас эхлээд Загвар ордон гэх мэт соёлын асар том нөлөөтэй.

  1. Энэтхэг.

Энэтхэг нь соёлын асар том нөлөөтэй орон. “Болливуд” хэмээх кино ертөнц нь дэлхий дахинаа алдартай. Тус улс 2019 онд өнгөрсөн оныхоос хоёр байраар ухарчээ.

  1. Турк.

Турк нь Европ, Ойрхи Дорнодыг холбодог улс. Тиймдээ ч бүс нутгийн зөрчилдөөнд хутгалдаж, 2016 онд цэргийн эргэлт гарах гээд бүтэлгүйтсэн.

Гэхдээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас тус улсыг ойрын хэдэн жилийн дотор хамгийн хурдан хөгжих гишүүн улс болно гэж тэмдэглэж байна. Турк 2018 онд 14 дүгээр байрт бичигдэж байсан юм.

  1. Австрали.

Австрали нь амьдралын түвшин өндөр, олон улсын томоохон байгууллагуудын гишүүн улс юм. Тус улс өнгөрсөн оныг бодвол нэг байраар урагшилжээ.

  1. Швейцарь

Швейцарь нь 2018 оны жагсаалттай харьцуулахад гурван байраар урагшилжээ. Тус улс дэлхийн хамгийн баян улсын нэг бөгөөд дэлхийн хамгийн өндөр ДНБ-тэй улсын тоонд ордог.

  1. Иран.

US News and World Report’s-ээс үзвэл Иран нь Ойрхи Дорнод дахь стратегийн байршил, нефть, байгалийн бусад нөөц асар их гэдгээрээ дэлхийн хүчирхэг гүрнүүдийн сонирхлыг татдаг улс юм.

  1. Канад.

Канад нь дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ хоёрдугаарт бичигддэг бөгөөд дэлхийн нефтийн нөөцийн хэмжээгээрээ тавдугаарт бичигддэг.

  1. Арабын Нэгдсэн Эмират Улс.

АНЭУ өнгөрсөн оныхоос нэг байраар ухарчээ. Дэлхийн эдийн засгийн форумаас энэ улсыг хүчирхэг эдийн засагтай, хамгийн өрсөлдөх чадвартай улсын тоонд оруулсан. Энэ бол бүс нутаг дахь хамгийн либераль улсын нэг бөгөөд 2011 оны Арабын хаврын үеэр хөрш орнуудад нь тулгарсан эмх замбараагүй байдлаас зайлсхийж чадсан юм.

  1. Өмнөд Солонгос.

Өмнөд Солонгос улсын өнгөрсөн жил 11 дүгээр байрт бичигдэж байсан бол энэ жил эхний 10-т багтжээ. US News-ын мэдээлснээр дэлхийд экспортлогч орнуудын жагсаалтаар 7-д ордог, эдийн засгийн чанараараа 11 дүгээрт ордог байна. Технологи, автомашины томоохон экспортлогч тус улс мөн G20, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын олон байгууллагын гишүүн юм.

  1. Саудын Араб.

Саудын Араб нь том хэрнээ баян улс юм. Меккагийн өлгий нутаг гэгддэг энэ улсад жил бүр хэдэн сая лалын шашинтнууд ирдэг, нефтийн асар их нөөцтэй.

  1. Израиль.

US News-т тэмдэглэснээр “харьцангуй жижиг хэмжээтэйгээсээ болоод энэ улс дэлхийн асуудалд том үүрэг гүйцэтгэж ирсэн” гэжээ. Тус улс хүчирхэг эдийн засагтай.

  1. Япон.

Япон бол хамгийн боловсролтой, техникийн хувьд хөгжсөн улс юм.

  1. Франц.

Франц нь дэлхийн хамгийн эртний улсуудын нэг бөгөөд түүний нөлөө дэлхий даяар шинжлэх ухаан, улс төр, эдийн засаг, мөн соёлоор дамжин нэвтэрсэн байдаг.

  1. Их Британи.J

US News-ын тэмдэглэснээр бол Их Британи нь олон улсын эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан, соёлд асар том нөлөө үзүүлдэг.

  1. Герман.

Герман нь Европын холбоо дотроо хамгийн олон хүн амтай, өндөр мэргэшсэн ажиллах хүчинтэй. Европын холбоондоо болон бусад олон улсын байгууллагууд дотроо тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр байна.

  1. Хятад.

Хятад нь дэлхийн хамгийн олон хүн амтай улс бөгөөд дэлхийн хоёр дахь том эдийн засаг юм. Дэлхийн банкнаас эдийн засгийн хөгжил нь хурдасч байна гэж тэмдэглэж байгаа боловч олон сая иргэд нь нэн ядуу нөхцөлд аж төрдөг.

  1. Орос.

Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том улс бөгөөд 10 гаруй улстай хиллэдэг. ЗХУ-ын урт хугацааны нөлөө, нефть, нүүрсний нөөцөөрөө хүртдэг эдийн засгийн өсөлт, цэргийн хүчин чадал зэргээрээ хоёрдугаарт бичигджээ.

  1. АНУ.

US News-ээс АНУ-ыг эдийн засаг, цэргийнхээ ачаар дэлхийд ноёлогч улс гэж тэмдэглэжээ. Ном зохиол, кино, хөгжим, теле шоу зэрэг дэлхий дахинаа үзүүлэх соёлын нөлөө их.

Эх сурвалж: lifter.com.ua

By updown.mn

Мэдээний админ

2 thoughts on “Дэлхийн хамгийн хүчирхэг 25 улс”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн