Tibet's exiled spiritual leader the Dalai Lama greets the audience as he arrives at a talk titled "Beyond Religion: Ethics, Values and Wellbeing" in Boston, Massachusetts October 14, 2012. REUTERS/Jessica Rinaldi (UNITED STATES - Tags: RELIGION SOCIETY) - RTR3956W

Дээрхийн гэгээнтэн XIY Далай лам өнгөрсөн сарын 28-нд монголчуудад зориулан онлайнаар ном айлдсан билээ. “Монгол Сүнчой-2019” хэмээх энэхүү онлайн номын айлдварыг анх БНХАУ-ын тусламжтай барьсан Буянт-Ухаагийн спорт цогцолборт зохион байгуулах товлосон байсан юм.

Энэхүү арга хэмжээг Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд болон “Ламын гэгээн монгол сүнчой” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулжээ. Энэ тухай мэдээллийг олон нийтэд хангалттай хүргэсэн. Гэтэл арга хэмжээ явагдах хугацаа тулах үед гэнэт байрлалаа сольж, Бөхийн өргөөнд уг арга хэмжээг зохион байгуулсан юм. Үүнийгээ “техникийн шалтгаанаас…”гэж тайлбарласан. Тэгтэл үнэн хэрэгтээ бол “улс төрийн шалтгаантай”-аас үүдэлтэй байжээ. Тодруулбал, энэхүү арга хэмжээ явагдах гэж буйтай холбогдуулан Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Шадар сайд Ц.Энхтүвшинтэй уулзсан байна.

БНХАУ-ын Элчин сайдын яамнаас, манай Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Буянт-Ухаа цогцолборт манай улстай сөргөлдөгч Далай ламын онлайн ярилцлагыг шууд дамжуулж, зохион байгуулж буйд Бээжин дургүйцэж байгааг уламжилжээ. Мөн 2016 онд Далай лам Улаанбаатарт хотод айлчилсны дараа БНХАУ, Монгол улсын дипломат харилцаанд үл ойлголцол гарч, Монгол Улсаас экспорлох түүхий нүүрсний тээвэрлэлтэд удааширч байсныг ч сануулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хэрэв Монгол улс “алдаа”-гаа давтвал хоёр орны харилцаа Далай ламын 2016 онд Монголд айлчилсны дараах үе шиг хөндийрөх болно гэдгийг дипломат маягаар сануулж байгаа бололтой.

Тиймээс энэхүү уулзалтын дараа Далай ламын онлайн айлдвар болох газар өөрчлөгдөж Буян-Ухаагаас Бөхийн өргөөнд шилжжээ.

Дашрамд дурдахад, энэ зун Улаанбаатарт болох Дэлхийн энх тайвны буддистуудын хуралд Далай лам, түүний төлөөлөгчдийг оролцуулахгүй байх, тэдэнд Монгол Улсад зорчих виз олгохгүй байх талаар БНХАУ-ын Элчин сайдын яамнаас манай улсын талд удаа дараа мэдэгдэж байгаа юм.

By updown.mn

Мэдээний админ

4 thoughts on “Далай ламтай холбогдуулан урд хөрш сануулга өгчээ”
  1. Hyatadad yamar hamaa bnaa!Mongol ylas chini byeen daasan ylas yy?Hytadiin ylas yy?hyzbaa l bna!hyjaanyyd aa!!!

  2. Манайх чинь тусгаар улс шүү дээ. Хаана хэнд ВИЗ олгохын яахаараа Өмхиы хятад манайд заадөг билээ. Арай арай энхболдын явуулга уу

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com