Жил ирэх тусам уяачид морь уях сонирхолгүй болж байна гэв

Монгол Улсад морин спорттой холбоотой уяачдын 400 гаруй холбоо бий. Жил ирэх тусам Монгол наадамд морио уралдуулах уяачдын тоо багасч байгаа талаар Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос өнөөдөр /2019.03.04/ мэдээлэл хийлээ.

Сүүлийн жилүүдэд улсын их баяр наадмын хурдан морины уралдаанд нэг насанд 100-300 морь уралдаж байгаа гэнэ. Тэгэхээр хэдэн уяач оролцож байгаа нь уралдаж байгаа морьдын тооноос харагддаг. Хурдан морины маргаантай асуудлаас болж Улсын их баяр наадамд ирж уралдах сонирхолгүй болж байна. Малчид, уяачид морь уях тэмүүлэлгүй болсон байна. Өмнө нь нэг насанд 700-1000 морь уралдаж байсан бол одоо тоо нь эрс цөөрсөн тухай  уг холбоог санаачлагч М.Ариунболд онцоллоо.

Улсын их баяр наадмаар монгол морио уралдуулах санаачлага гаргаж байгаа юм. Энэ бол монгол адууны төлөө цохилох зүрхтэй монгол хүн бүрийн хамтран байгуулж байгаа холбоо. Нийт уяач, адуучид, малчид, орон нутгийн уяачдын холбоодууд, бусад төрийн бус байгууллагуудтайгаа хамтран дээрх холбоог байгуулах санаачлага гаргаж байгаагаа мэдэгдлээ.

29 thoughts on “Жил ирэх тусам уяачид морь уях сонирхолгүй болж байна гэв

  1. дорж 2019-03-04 14:18 at 14:18

    за даа аргагүй ш дээ. Хөөрхий мөнчгөрөөрөө уяж яваа жирийн малчдын монгол аргаар сойсон морь яаж уралдаанд зориулаад үүсгэчихсэн үүлдрийн араб, эрлийз чац урттай адуутай уралдах юм бэ. Тэгээд ч тэд нь жилийн турш хүчит тэжээлээр бордуулж эм тариагаар бөмбөгдүүлсэн адуу биш машин л гэсэн үг

    Хариулах
    1. иргэн 2019-03-04 15:43 at 15:43

      яг үнэн, улсын наадам жирийн монгол малчдын баяр биш болоод байна даа

      Хариулах
    2. Нэргүй 2019-03-04 20:53 at 20:53

      Яг үнэн. Үнэн хүчээрээ уралдахгүй мөнгөөр зодсон нь л амжилт гаргаж бна

      Хариулах
  2. тэнэгүүдийн орон 2019-03-04 15:51 at 15:51

    Морьдийнхоо үүлдэр угсааг сайжруулахгүй хүч хурдтай адуугаа эрлийз хурлийзаар нь гадуурхаад дан монгол адуу гэж тэнэгээр туйлшраад байгааг гайхаад байх юм энэ янзаараа бол монгол адуу нөгөө Хайрханы хэлдэгээр туулай шиг биетэй хурд хүчгүй болж жинхэнэ утгаараа мөхөх гээч нь болох бишүү Үүнийг ойлгож байна уу Өөрсдөө чбас цус ойртоод эргүү болсон улсууд яаж ч ойлгох билээ дээ

    Хариулах
  3. irgen 2019-03-04 15:53 at 15:53

    за ашгүй дээ, морь мал, хүүхэд хөгшид зовохгүй нь

    Хариулах
  4. Нэргүй 2019-03-04 16:06 at 16:06

    eriin 2 naadamtai boljdee

    Хариулах
  5. Zochin 2019-03-04 16:08 at 16:08

    400garui holbood bii gejee. Arai dendej bgaa ih too bish uu. Yag jinhene utgaaraa morio uyaj yaa soilgoo taaruuldag malchdiig l yaach gevel zohino. Huneer aduuniihaa yaa soilgiig tohiruulj, ooroo idesh uush, em tariagii ni olj ogchihood mori ni turuulj airagdahaar oorsdoo aldart yaach boldog yavdliig bolimoor bnaa. Jinhene mongol naadamaa, morinii uraldaanaa uzej bayasah gevel jiriin malchdiin oorsdiinh ni yaa soilgiig ni tohiruulsan hurdan moridiig l uralduuldag boloe. Ter saidiin, ter UIH gishuunii, ter ulstorchiin geh todotgoltoi moridiig uralduulahgui boloe. Oor oorsdiin hiih estoi ajlaa l hiideg boltsgooe.

    Хариулах
  6. Нэргүй 2019-03-04 16:29 at 16:29

    ter ni deer biz dee. Ulamjlal, uv soyol geheesee, ashig honjoo, bayan targanaa gaihuulsan utgaa aldsan ym bolson shde.

    Хариулах
  7. bi 2019-03-04 16:40 at 16:40

    ashgyi dee amitan amraatsgaa

    Хариулах
  8. r 2019-03-04 17:02 at 17:02

    bolj bolj heden hulgaich nar huuhed mori @r tamladag ni bagsahnee

    Хариулах
  9. зочин 2019-03-04 17:03 at 17:03

    улсын баяр наадмаар жинхэнэ монгол адуу л уралдуулдаг болмоор байна. цустай адууг / 25,50 хувийн/ улсын алдар цолтой уяачид Жишээ:Ах дүү 2 мод манлай, Дашөлзий, Онон, Батсайхан,Цэндбаатар, Ононгйн хүү Батбилэг ,Төв аймгийн ИХБАЯР гэх мэт өөрсдөө төрийн наадам санаатай үймүүлж эрлийз, цустай адуу мордуулдагаа хэзээ болих вэ? Эдгээр нөхөд цустай адуу санаатай мордуулбал Ерөнхийлөгч өгч болсон цолыг шууд хураадагболмоор байна. Дээр доороо замбараагүй байгаа өнөө цагт цолыг газар дээр нь хураадаг болмоор байна

    Хариулах
    1. Нэргүй 2019-03-04 18:06 at 18:06

      МАШ ЗӨВ. ШОРОНД БООЖ ҮХСЭНЭЭС ХАВЬГҮЙ ХӨНГӨН ШИЙТГЭЛ.

      Хариулах
  10. ХУРДАН МОРЬ 2019-03-04 17:03 at 17:03

    ЭГЭЛ АРД ТҮМНИЙХЭЭ СЭТГЭЛИЙН ИХ АМАР АМГАЛАН БАЯР ЦЭНГЭЛИЙГ ЭРЛИЙЗ ГОЛДУУ УГШИЛТАЙ МОРЬ ДАРГА 2 ХОЙМОРТ НЬ ЗАЛАРЧААД ТӨГРӨГ МӨНГӨ САГСАЛЗУУЛААД ХААХАЛЗААД БАЙХААР ЧИНЬ ЯАЖ МОРЬ МАЛАА УРАЛДУУЛАХАВ ДЭЭ

    Хариулах
  11. иргэн 2019-03-04 17:05 at 17:05

    аргагүй шүү дээ Монгол Соёл уламжлалаа эвдэлж Хурдан морины Уралдааныг Ашиг хонжоо хайгчидын Сонирхолд нийцүүлэх гэж Цэвэр Монгол адуугаа ад шоо үзэж Гадны Эрлийз хурлийз морьдтой Уралдуулахыг хүсээд байхад Хэн ч дуртай байх вэ дээ Ер нь өндөр Бооцоотой уралдаанаа тусдана Зохион байгуулж Монгол Наадам Монгол мориороо уралдуулах нь Шударга байх болно Энэ Эрлийз хурлийз морьдыг Монгол Наадам руу Ойртуулахгүй байх хэрэгтэй

    Хариулах
  12. зочин 2019-03-04 17:18 at 17:18

    улсын баяр наадмаар жинхэнэ монгол адуу л уралдуулдаг болмоор байна. цустай адууг / 25,50 хувийн/ улсын алдар цолтой уяачид Жишээ:Ах дүү 2 мод манлай, Дашөлзий, Онон, Батсайхан,Цэндбаатар, Ононгйн хүү Батбилэг ,Төв аймгийн ИХБАЯР гэх мэт өөрсдөө төрийн наадам санаатай үймүүлж эрлийз, цустай адуу мордуулдагаа хэзээ болих вэ? Эдгээр нөхөд цустай адуу санаатай мордуулбал Ерөнхийлөгч өгч болсон цолыг шууд хураадаг болмоор байна. Дээр доороо замбараагүй байгаа өнөө цагт цолыг газар дээр нь хураадаг болмоор байна

    Хариулах
  13. зочин 2019-03-04 17:55 at 17:55

    том цолтой уяачид монгол наадмаа өөрсдөө үгүй хийж байна даа.Алдар нэрийн дон шүглэсэн эрлийз адуугаар монгол наадмыг доромжилсон уяачид бол олзонд дурласан эрлийз адууныхаа төлийг өндөр үнээр зарахыг хүссэн хар амиа хичээсэн хулгайчууд

    Хариулах
  14. Zuv 2019-03-04 18:02 at 18:02

    MAL HUUHED HOYR ZOVOHGUI BOLBOL ASHTAI YU DAA

    Хариулах
  15. zochin 2019-03-04 18:25 at 18:25

    bolivol mash saihan daa. adguus huuhed 2 tamlaj taashaal avdag gaj dontonguud tsaashaa zail

    Хариулах
  16. Densmaa 2019-03-04 18:31 at 18:31

    Улс даяар бүх наадмыг нэг өдөр хийдэг болох хэрэгтэй.
    Бөхийн цолны найр, баячуудын морь мал уралдах хөг ч өнгөрнө.

    Хариулах
  17. Нэргүй 2019-03-04 19:58 at 19:58

    Mongol naadamaarai mongol aduugaa uralduulaad,erliiz moridoo morin toiruulgadaa uralduulmaar bna…

    Хариулах
  18. Нэргүй 2019-03-04 20:21 at 20:21

    Ardiin naadam bish MANANgiin naadam bolson.Mie Enhboldoos avahuulaad yamdiin said, UIH iin gishuud hurtel morio tanihgui shaham baij morinii bulhai luuvariig gardan hiideg ulsuud.Deer n heden buduun naimaichid surjin darjin yum bolno.Mori uralduulaad bn uu mungu uralduulaad baigaa n medegdehgui show bolson yum bishuu

    Хариулах
  19. Зочин 2019-03-04 20:55 at 20:55

    Уяачид морь уяхаа больчихвол яана гэж, харин ч сайн юм биш уу, ядахдаа хуухэд морьноос унаж бэртэж гэмтэхгуй, ухэж урэгдэхгуй, ер нь энэ морь морь гэсэн улс бехчуудээс доор тэнэг байдаг болотой

    Хариулах
  20. Нэргүй 2019-03-04 23:20 at 23:20

    Монгол адуугаараа уралдаж чадахгүй эрлийз адуугаар ард түмний наадмыг нэг ёсны луйвардаж байгаа Онон,шар Зоригоо,Билэгдэмбэрэл,Дугаараа,Одгэрэл….гээд олон тод манлай цолтонгууд одоо болимоор юм аа.Тийм л мундаг юм бол Монгол адуугаа уяад айрагдаж түрүүлгээд ард түмний дунд нүүр бардам бай л даа.

    Хариулах
  21. Нэргүй 2019-03-04 23:24 at 23:24

    Эрлийз адууг устгах хэрэгтэй.

    Хариулах
  22. Нэргүй 2019-03-04 23:26 at 23:26

    Эрлийз адуугаа хужаа нарын махны үйлдвэрт өгөө тодуудаа

    Хариулах
  23. ТЖ.Сүрэн 2019-03-05 00:06 at 00:06

    Уяач нэртэй наадам үймүүлдэг зарим хулгайч,худалч,луйварчин,рекетчин,архагшсан гэмт хэрэгтэн ,улс орноо тоногч лицензний наймаачид өөрснөө морио унаад хаа дуртай газар, өдөр цагаа сонгон уралдаж байвал таарна..Эдгээр нөхөд болон ноходыг Монгол наадмын талбарт ойртуулахгүй байх нь зүйтэй.

    Хариулах
  24. уяач болъе 2019-03-05 02:17 at 02:17

    уяачид уяахаа болино л биз. тэднээр дутах биш. залуу уяачид уяаг л дээ:

    Хариулах
  25. зочин 2019-03-05 06:36 at 06:36

    Уяачдын холбоодын удирдлагуудыг нь харахад 60 тэрбум,офшор,ждү-чид,луйварчид,хулгайч нар,хууль бусаар хөрөнгөжиж мөнгө,эрх мэдэл,албан тушаалын төлөө нүдээ ухаж өгөхөд бэлэн хүмүүс бхад яаж өөдлөх вэ дэ.

    Хариулах
  26. Нэргүй 2019-03-05 09:08 at 09:08

    За ашгүй дээ морь гэдэг малаар наргиж цэнгэх нь багасна.

    Хариулах

Densmaa-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн