2019-03-04 13:211min029

Жил ирэх тусам уяачид морь уях сонирхолгүй болж байна гэв

mori

Монгол Улсад морин спорттой холбоотой уяачдын 400 гаруй холбоо бий. Жил ирэх тусам Монгол наадамд морио уралдуулах уяачдын тоо багасч байгаа талаар Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос өнөөдөр /2019.03.04/ мэдээлэл хийлээ.

Сүүлийн жилүүдэд улсын их баяр наадмын хурдан морины уралдаанд нэг насанд 100-300 морь уралдаж байгаа гэнэ. Тэгэхээр хэдэн уяач оролцож байгаа нь уралдаж байгаа морьдын тооноос харагддаг. Хурдан морины маргаантай асуудлаас болж Улсын их баяр наадамд ирж уралдах сонирхолгүй болж байна. Малчид, уяачид морь уях тэмүүлэлгүй болсон байна. Өмнө нь нэг насанд 700-1000 морь уралдаж байсан бол одоо тоо нь эрс цөөрсөн тухай  уг холбоог санаачлагч М.Ариунболд онцоллоо.

Улсын их баяр наадмаар монгол морио уралдуулах санаачлага гаргаж байгаа юм. Энэ бол монгол адууны төлөө цохилох зүрхтэй монгол хүн бүрийн хамтран байгуулж байгаа холбоо. Нийт уяач, адуучид, малчид, орон нутгийн уяачдын холбоодууд, бусад төрийн бус байгууллагуудтайгаа хамтран дээрх холбоог байгуулах санаачлага гаргаж байгаагаа мэдэгдлээ.