Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Эко Алтан Заамар ХХК-ийн уурхайд осол гарсан тухай бид мэдээлсэн. Тус уурхайд хөрсний нуранги өчигдөр оройн 17:00 цагт үүсэн бөгөөд нурангид зургаан ажилтан өртсөний хоёрыг нь 80 метрийн гүнээс аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай тусламж үзүүлснээр биеийн байдал дээрдсэн байна.
Тэгвэл дахиад нуралт үүсэх магадлал тун өндөр байгаа гэнэ. Нурангинд өртөж нас барсан дөрвөн хүнийг гаргаж авах нь эхний зорилт болоод байна. Түүнээс энэ ослыг газар хөдлөлтийн нөхцөл байдалтай холбогдуулан авч үзэж болохгүй гэж ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяртай хэлж байна.