Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр өнөөдөр (2019.02.28) мэдээлэл хийж, Цагдан хорих 461 дүгээр ангийн зарим алба хаагчдад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан талаар мэдэгдлээ.

Тодруулбал, тус ангид саатуулагдаж байсан гавъяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа хоригдож байсан камертаа нас барах үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдад хариуцлага тооцжээ. Тухайн өдөр давхрын харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан хамгаалалтын ажилтан, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, дүрс бичлэгийн ажилтан, ерөнхий эргүүл, ээлжийн дарга нар болон тус газрын дарга ажлын байран дээр хяналтаа сулруулж, хариуцлага алдсан нь шалгалтаар тогтоогдсон аж.

ШШГЕГ-ын даргын тушаалаар байгуулсан тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн дотоод хяналт шалгалтын ажил дуусч өнөөдөр дүнг хэлэлцээд тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс болон хорих ялтай иргэд 461-р ангид цагдан хоригддог тул маш ачаалалтай байдаг бөгөөд нэг болон хоёр давхар нь өөр бусад хорих ангитай тэнцэхүйц хэмжээний хүнтэй тул их ачаалалтай газар гэдгийг мэдээллийн үеэр тодотгон хэлж байлаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн