Буриадын Улаан-Үд хотын багш, цагдаагийн ажилтнууд гэртээ түгжигдэж, ядарч сульдсан бага насны хүүг аварчээ. Түүнийг харж байсан ахмад настан гэнэт нас барсны улмаас хүү ийм хүнд байдалд орсон байна. Хүүг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа талаар “Тивик” телевиз мэдээлжээ.
Хүү хэд хоног цэцэрлэгтээ ирээгүй тул цэцэрлэгийн ажилтнууд цорын ганц асран хамгаалагч болох эмээ рүү нь утас цохисон ч холбогдож чадаагүй байна. Тиймээс багшийг нь хүүгийн гэр лүү явуулжээ. Хаалгыг нь тогшоод тусыг эс олсон тул Советский дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байна. Мэдээллийн дагуу цагдаа нар хүүгийн эмээтэйгээ амьдардаг гэрийн хаалгыг онгойлгож оржээ.
Эмээ нь таван өдрийн өмнө нас барсан бөгөөд хүү тэр хугацаанд дэргэд нь байсан байна. Зөвхөн лонх ус, чихэр л хүүг өлсөж үхэх аюулаас аварчээ. Өдгөө хүү эмнэлэгт эмчлүүлж буй бөгөөд аюул алсарсан аж. Ахмад настны үхлийн шалтгаан тогтоогдсон. Хүүгийн эцэг эх харамсалтайгаар амиа алдаад удаагүй байгаа аж.
Эх сурвалж: rus.jauns.lv