Казак курес бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатарт зохион байгуулахаар болжээ. Спортын төв ордонд болох уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Аравт” хамгаалалтын алба ажиллаж буй юм байна. Зөвхөн эрчүүдийн дунд болох казак курес бөхийн улсын аварга тамирчныг анх удаа тодруулахаар болж, жин тус бүрийн түрүүлсэн тамирчныг 500 мянган төгрөгөөр шагнахаар болжээ.
Мөн үнэмлэхүй аваргыг нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүлээж буй юм байна. Тэмцээн 55, 60, 66, 74, 82, 90, -100, +100 кг-ын жинд болох аж. Казах үндэсний бөхийн төрөл болох казак курес бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр болдог байна. Казахстанд болдог уг тэмцээнд Баян-Өлгий аймгаас бөхчүүд оролцдог билээ. Энэ жил анх удаа казак курес бөхийн Монгол улсын аваргуудыг тодруулахаар болжээ.
Эх сурвалж: http://kaznews.mn