Засгийн газар энэ оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, техник, технологийн шинэчлэл хийх, олон улсын стандартын шаардлагад нийцсэн, зах зээлд өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авалтыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.
Иймээс дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 14 бүлгийн 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг өнөөдөр (2019.02.27) Засгийн газар баталлаа. Эдгээр бараа, бүтээгдэхүүнийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгож худалдан авах бодлогыг хэрэгжүүлнэ.
Ингэснээр өмнө нь батласан жагсаалтаасаа хамрагдаж байгаа бүтээгдэхүүний нэр төрлийн хэмжээ 3 дахин нэмэгдэж байгаа юм байна.