Суурин газар хөдөлгөөнд оролцохдоо гэрэлтүүлүүрийг хааж оролцохыг зөвлөв

Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Хяналт шалгалттай холбоотойгоор дараах зөвлөмжийг жолооч нарт хүргэж байна. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 18.7 дах хэсэгт зааснаар гэрэлтүүлүүрийг суурин газарт суурьлуулж, ашиглахыг хориглох бөгөөд гэрэлтүүлүүр суурьлуулсан тээврийн хэрэгсэлтэй суурин газарт хөдөлгөөнд оролцох тохиолдолд гэрэлтүүлүүрийг хаалтаар хааж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.