ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор үүссэн асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа бөгөөд тус сангийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэгийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэн АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр саатуулан шалгаж байгаа билээ. Харин тус сангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Батцэцэгийг томилсон байна.
Тэрбээр Сангийн яаманд Төрийн сангийн газарт ажиллаж байсан, Дотоод хяналт, шинжилгээ, аудитын тогтолцоог бий болгох ажлыг санаачилж байсан, Оюутолгойн баримтын шалгалтын ажлын хэсгийг ахалж байсан, Швед улсын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад ирсэн ажилтан томилогдсон байгаа гэдгийг салбарын сайд Ч.Улаан танилцууллаа.
1 comment
ЖДҮ ЭРХЛЭГЧИД ГЭХЭЭР БИД НАР АРАЙ БАГАДААД БАЙХ ЮМ ХУВИАРАА ХѲДѲЛМѲР ЭРХЛЭГЧ БИДНИЙГ ОЙЛГОЖ ДЭМЖЭЭД ѲГѲѲЧ БИД НАР ПОДВАЛЬ ХѲЛСЛѲѲД Л ТѲРѲѲС ОЛОН ЮМ Ч НЭХЭХГҮЙ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛААД ЯВДАГ ХѲДѲЛМѲРИЙН ХЭЛТСЭЭС ТѲСѲЛ БИЧЭЭД ЗЭЭЛ АВАХ ГЭХЭЭР ХҮРЭЛЦЭХГҮЙ МѲНГѲ ѲГѲХ ЮМ ОЛОН ХҮНИЙ ТѲСѲЛ ИРСЭН ХҮМҮҮСТ ХҮРТЭЭНЭ ГЭХ ЮМ ЕР ХҮН БОЛГОНД ХҮРТЭЭЖ АМСУУЛЖ ѲГСНѲѲС ХЭСЭГ ХҮНИЙГ БҮРЭН ХЭМЖЭЭНД ХѲЛ ДЭЭР НЬ БОСГООД ДАРААГИЙН ЭЭЛЖ ГЭХ МАЯГААР НѲХЦѲЛ БАЫДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЫХ НЬ ЗѲВ Ч ЮМ УУ ГЭЖ БОДОХ ЮМ БАГА АВСАН ХҮН ГАНЦ ОЁДЛЫН МАШИН Ч АВЧ ЧАДАХГҮЙ ТЭГЭЭД ЯГ ҮНЭНДЭЭ ИДЭЭДД Л ТААРДАГ ШҮҮ ДЭЭ АМЬДРАЛ ДЭЭР НЭГ ЧУХАЛ ЮМ БАЙНАА ОДОО ПОДВАЛЬ ДҮҮРЭН ХЯТАДУУД ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛААД ЯМАР Ч ХЯНАЛТ АЛГА