Нийслэл хотын хэмжээнд орон сууцны байруудад бага насны хүүхэд байгаа айлуудын судалгааг хийж, хуурч мэхлэх замаар гэрт нь орж айлган сүрдүүлээд эд зүйлийг нь хулгайлдаг “Ш” гэгчийг 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр баривчилжээ. Тэрбээр 30 гаруй удаагийн гэмт хэрэг үйлдсэнээ мэдүүлжээ. Тухайн этгээд нь эд зүйл хулгайлж байгаад баригдсан тохиолдолд хүүхдүүдийг зодох, дарамтлах гэх зэргээр айлгаж эд зүйлийг авч явдаг байжээ.
Хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн Шалгах Газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа бөгөөд уг этгээдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьжээ. Иргэн Ш нь урьд өмнө нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан.
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар