ХБНГУ, Швейцар, Австрали улсын засгийн газрын санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлсэн Монгол улсын мэргэжлийн боловсрол болон ажил мэргэжлийн чиг баримжааны үйлчилгээг дэмжих “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн 2016 – 2019 оны хооронд хийсэн үйл ажиллагааны албан ёсны хаалтын үйл ажиллагаа 2019 оны 2-р сарын 28-ны өдөр Holiday Inn зочид буудлын 2-р давхарын хурлын танхимд 09:00 цагт болно.
Төслийн зорилго хөдөлмөр эрхлэлтийн боломжуудыг Монголын залуучууд болон насанд хүрэгчдэд илүү сайн ашигладаг болгохын тулд мэргэжлийн боловсролын салбарыг сайжруулах болон хөдөлмөрийн зах зээлд уялдаатай ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулах юм.
Тус төслийн хүрээнд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, олон улсын стандартад нийцсэн ном, сурах бичиг, дадлага ажлын дэвтрийг хэвлүүлэн түншлэгч 12 мэргэжлийн боловсролын сургуулиудад ашигласан ба сургууль бүрт олон улсын техникийн зөвлөхийг байршуулан багш нар болон удирдлагад зөвлөгөө өгч ажилласан.
Үүнээс гадна, 2020 гаруй МБСБ-ын багш, салбарын ажилтнуудыг дотоод болон гадаадын хүний нөөцийг чадавхжуулах сургалтад хамруулан, ур чадвар, чадавхийг нь нэмэгдүүлэхэд нэн анхаарсан. МБСБ болон хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллаж, түншлэгч сургуулиуд дээр аж ахуй нэгжийн төлөөлөл бүхий мэргэжлийн зөвлөлүүдийг байгуулан, тогтмол үйл ажиллагааг дэмжин ажилласан ба аж ахуй нэгжүүдийн төлөөллүүдийг төгсөгчдийн шалгалтад оролцуулан, хөдөлмөрийн зах зээлд суурилсан ур чадвар бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхааран ажиллаа
Төслийн хүрээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийг богино хэмжээний сургалтаар бэлддэг байсан бол – МУИС дээр “Ажил мэргэжил” судлал магитсрын хөтөлбөрийг нээж, зэрэг бүхий АМЧБО зөвлөхүүдийг бэлтгэх суурийг тавин ажиллаа. Үүнээс гадна, Монгол Ур Чадварын Тэмцээний зохион байгуулалт болон Дэлхийн Ур Чадварын Тэмцээнд Монголын баг амжилттай оролцоход төсөл нь хувь нэмрээ оруулан ажилласан байна.
Хаалтын арга хэмжээнд төслийн хамтран ажиллагч байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирж, төслийн үр дүн, хэрэгжилтийн тухай санал сэтгэгдэлээ хуваалцах юм.