Оскарын шагнал гардуулах ёслолын улаан хивс үргэлж хамгийн сүүлийн үеийн трендээр дүүрэн байдаг. Кино ертөнцийн оны хамгийн чухал үйл явдлуудын нэг энэ наадамд алдартнууд загвар болоод гоо сайхны ертөнц дахь шилдэг бүхнийг харуулахыг хичээдэг.
Энэ жил нүүр будалтын хувьд сонгодог хэв маяг давамгайлж, алдартнуудын дийлэнх нь байгалийн өнгөтэй зөөлөн будалт хийсэн бөгөөд Ким Кардашьян стилийн тод смоки будалт, хэтрүүлэгтэй контур зэрэг зоригтой шийдлүүд огт үзэгдсэнгүй.
Харин үс засалтын хувьд Леди Гага, Ханна Бичлер, Амандла Стенберг, SZA, Дана Гурира зэрэг алдартнууд сонирхолтой төрхөөрөө олны анхаарлыг татлаа. Мөн Ирина Шейк ба Шарлиз Терон нарын богино каре тайралт олны дундаас онцгойрч байсан юм.
Irina Shayk
Charlize Theron
Jennifer Lopez
Amandla Stenberg
Ashley Graham
Emilia Clarke
Black Panther
Lady Gaga
Angela Bassett