Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум Тийрэг багийн “Зүүн харгистай” гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун урагш 75 км-т, сумын төвөөс зүн урагш 55 км-т ойн түймэр гарчээ. Түймрийн тухай дуудлагыг өчигдөр (2016.02.27) 15:50 цагт хүлээн авсан байна.

Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч 2 автомашинтай, цагдаагийн 3 алба хаагч 1 автомашинтай, орон нутгийн 16 иргэн 2 автомашинтай, нийт 46 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн