“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авсан Монголын Зэс Корпорациас энэхүү 49 хувийг төрд авах шийдвэрийг УИХ-аас гаргасан билээ.
УИХ-аас гаргасан тогтоолын дагуу Засгийн газар 49 хувийг төрд авахаар хэд хэдэн шийдвэр гаргасан ч шүүхийн шатанд ялагдсан тохиолдлууд бий.
Засгийн газрын зүгээс шүүхэд ялагдах болсон шалтгаан нь 49 хувийг авах үйл явц Засгийн газрын түвшинд хаалттай байдлаар явагдаж байсан учраас энэ мэдээллийг задлах боломжгүй байсан байх магадлалтай болсон байна.
Тиймээс Засгийн газрын зүгээс “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах үйл явцтай холбоотой зарим нууц протоколыг нууцын ангиллаас гаргахаар болж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Өмнө нь “Монгол ТВ” телевиз “Эрдэнэт Үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлийг задалж байсан билээ.
Видео: Засгийн газрын 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн хурал:
Эх сурвалж: ikon.mn